Werun Logo

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

1. Ерөнхий нөхцөл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Werun арга хэмжээнд оролцох зорилгоор цахимаар бүртгүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

Та манай вэбсайтаар бүртгүүлснээр Werun арга хэмжээнд оролцох хүсэлтээ илэрхийлж, энэхүү нөхцөл, болзлыг бүрэн уншиж танилцан, хүлээн зөвшөөрч буйд тооцно.

2. Werun-ын эрх

Werun гүйлтийн арга хэмжээний үеэр цугларсан дараах мэдээлэл, контент нь Werun-ийн өмчид хамаарах бөгөөд үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд мэдээлэх зорилгоор ашиглагдаж болно.

Үүнд:

  • Оролцогчдын зураг
  • Оролцогчдын видео бичлэг
  • Оролцогчдын мэдээлэл (насны бүлэг, хүйс)
  • Гүйлтийн үр дүн (хугацаа, зай, байр, амжилт гэх мэт)

Бүртгүүлснээр дээрх мэдээллийг нийтэд нээлттэй байдлаар ашиглахыг зөвшөөрсөнд тооцно.

3. Хэрэглэгчийн эрх, үүрэг

3.1. Хэрэглэгч бүртгэлийн мэдээллээ үнэн зөв, бүрэн гүйцэд оруулах үүрэгтэй.

3.2. Нас, хүйс зэрэг мэдээллийг буруу оруулсан тохиолдолд зөвхөн админд хандан засварлуулах боломжтой.

3.3. Хуурамч, худал мэдээлэл оруулсан тохиолдолд бүртгэлийг цуцлах эрх Werun-д хадгалагдана.

3.4. Хэрэглэгч өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг нууцлах үүрэгтэй бөгөөд бусдад дамжуулахыг хориглоно.

4. Нууцлал

Werun нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор зохих технологийн болон зохион байгуулалтын аюулгүй байдлын арга хэмжээг авна.

Таны хувийн мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд таны зөвшөөрөлгүйгээр дамжуулахгүй.

5. Аюулгүй байдал

5.1. Гүйлтийн үеэр оролцогч өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг өөрөө бүрэн хариуцна.

5.2. Оролцогч нь бусдын бие, эд хөрөнгө болон зам талбайд санаатай болон болгоомжгүйгээр хохирол учруулахгүй байх үүрэгтэй.

5.3. Werun нь арга хэмжээний аюулгүй байдлыг хангах зорилгоор шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авна.

6. Хүүхдийн бүртгэл

6.1. Werun арга хэмжээ нь 7-оос дээш насны хүүхдэд нээлттэй.

6.2. 12-оос доош насны хүүхэд нь заавал асран хамгаалагчийн хамт, гар хүрэх зайд гүйж оролцоно.

7. Бүртгэл устгах болон хязгаарлах

Werun нь дараах эрхийг өөртөө хадгална. Үүнд:

  • Гүйлтийн үр дүнг устгах
  • Хэрэглэгчийн профайлыг идэвхгүй болгох
  • Хэрэглэгчийн бүртгэлийг устгах
  • Нөхцөл зөрчсөн тохиолдолд бусад зохих арга хэмжээ авах

8. Нөхцөлийн өөрчлөлт

Энэхүү нөхцөл, болзолд мэдэгдэхүйц өөрчлөлт орсон тохиолдолд бүртгэлтэй хэрэглэгчдэд и-мэйлээр мэдэгдэнэ.

Жижиг, техникийн шинжтэй өөрчлөлтийг өөрчлөлтийн бүртгэлийн хэсэгт тусган шинэчилнэ.

9. Холбоо барих

Эдгээр нөхцөлтэй холбоотой асуулт, санал хүсэлт байвал дараах хаягаар холбогдоно уу.

📧 И-мэйл: web.werun@gmail.com